Бөөгийн хуяг хувцас, тоноглол

 

Шаманские доспехи, одежда и атрибуты

Доспех (Дээл)
Это одеяние шамана, скроенное по образцу монгольского дээла, без пуговиц, завязываемое на тесёмки. Названо так потому, что во время камлания (ритуального действия) оно служит доспехом и щитом, защищающим своего владельца от нападений злых сил и духов. В зависимости от происхождения, родных земель и указаний онгонов (духов-покровителей), его покрой и украшения могут различаться. Существует обычай, согласно которому новый шаман, после 3-5 лет практики без специального одеяния («пешего камлания»), должен обрести свой доспех.

Майхавч / Оргой (Шаманская шапка)
Головной убор шамана, который считается головой духа-хранителя. У бурятских и халхаских шаманов он закрытый, а у дархатских — открытый. Количество перьев на шапке указывает на число поколений в роду и ранг шамана. Цвет шапки соответствует цвету доспеха и почитаемому цвету рода (кости) шамана.

Гивлуур / Самалга (Лицевая завеса/бахрома)
Это часть шаманской шапки, выполняющая две основные функции. Во-первых, она является инструментом, приводящим в движение онгонов и небесных духов. Во-вторых, она служит лицевым прикрытием, защищающим шамана от узнавания злыми сущностями во время его путешествия в мир духов. Также её могут считать бородой почитаемого божества.

Шаманская обувь
Символизирует единение онгонов шамана и лусов (духов воды). Традиционно изготавливается из шкуры быстрого животного.

Зеркало (Толь)
Основной защитный атрибут круглой или полусферической формы, изготовленный из золота, серебра, бронзы или латуни. Его функция — отражать различные проклятия, порчу и дурное влияние, защищая шамана излучаемым светом. Обычно его носят на доспехе.

Основные ритуальные атрибуты

Бубен (Хэнгэрэг)
Транспортное средство шамана для путешествий в мир духов и музыкальный инструмент, услаждающий онгонов и небесных духов. В некоторых случаях считается транспортным средством не самого шамана, а призываемых им онгонов. В древности было распространено обтягивать его кожей волка или медведя, если у шамана были онгоны тёмной стороны, и кожей самки марала, если онгоны были светлой стороны.

Колотушка / Тойвуур (Колотушка для бубна)
Инструмент для ударов по бубну. Считается речевым органом, или «языком», онгонов. Считается, что через колотушку слова шамана доносятся до лусов, духов-хозяев местности и небесных божеств.

Бардаг
Оружие, инструмент для очищения и защиты, используемый в основном бурятскими шаманами. Выполняет функцию изгнания и устранения зла, скверны и нечистоты, постигших жилище и людей. Также может считаться транспортным средством и доспехом онгонов.

Манжиг
Атрибут, включающий в себя множество предметов, таких как конь, варган (аман хуур), девять видов оружия. Подобно бардагу, выполняет функции защиты, очищения и служит домом для онгонов. Однако манжиг имеет несколько разновидностей.

Хонхинуур (Погремушки/колокольчики)
Металлические изделия без язычка внутри, издающие звук при соударении друг с другом. Их прикрепляют к одежде шамана, и они выполняют роль музыкального инструмента.

Хавсаа (Подвески)

Подвески Хавсаа во время камлания выполняют функцию привлечения духовной силы, самозащиты, связи с онгонами и небом, а также увеличения силы шамана. Подвески Хавсаа используются по-разному в зависимости от онгонов конкретного шамана, его клана, родных земель, почитаемых божеств, особенностей семьи и родословной.



Бөөгийн хуяг хувцас, тоноглол

  • Хуяг (Дээл)
    Монгол дээлний загвартай, товчгүй, уяагаар уядаг бөөгийн өмсгөлийг хэлнэ. Бөөлөх үед эзнээ элдэв муу зүйл, муу ёрын сүнсний дайралтаас хамгаалах хуяг, халхавч болдог учраас ийн нэрлэдэг. Гарал үүсэл, нутаг ус, онгодын дуулгаснаар хийц, чимэглэл нь өөр өөр байдаг. Шинэ бөө явган бөөлөөд дээд тал нь 3-5 жил болсны дараа хуягтай болох ёс бий.

  • Майхавч / Оргой (Бөө малгай)
    Бөөгийн толгойн өмсгөл бөгөөд сахиуст толгой гэж үздэг. Буриад, халх бөөгийнх битүү, дархад бөөгийнх онгорхой байдаг. Дээрх өдний тоо нь удам угсааны үеийн тоо болон зэрэг дэвийг илтгэнэ. Малгайн өнгө нь тухайн бөөгийн хуяг болон яс овгийн эрхэмлэдэг өнгөтэй ижил байна.

  • Гивлүүр / Самалга (Нүүрний унжлага)
    Энэ нь майхавчны нэг хэсэг бөгөөд хоёр гол үүрэгтэй. Нэгдүгээрт, онгод тэнгэрийг хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл болдог. Хоёрдугаарт, бөөг сүнсний ертөнцөд аялахад нь бусад муу зүйлд танигдахаас хамгаалах нүүрний хаалт болдог. Мөн тухайн шүтээний сахал гэж үзэх нь ч бий.

  • Бөөгийн гутал
    Бөөгийн онгод болон лусын нийлэмжийг бэлгэддэг. Хурдан амьтны арьсаар хийдэг уламжлалтай.

  • Толь
    Алт, мөнгө, хүрэл, гууль зэргээр хийсэн, дугуй эсвэл хагас бөмбөрцөг хэлбэртэй хамгаалалтын гол хэрэгсэл. Элдэв хараал, зүхэл, муу нөлөөллийг буцаан ойлгох, гэрэл цацруулан бөөг хамгаалах үүрэгтэй. Ихэвчлэн хуяг дээрээ зүүдэг.

Зан үйлийн гол хэрэгсэл

  • Хэнгэрэг
    Бөөгийн сүнсний ертөнцөд аялах унаа, онгод тэнгэрүүдийг баясгадаг хөгжмийн зэмсэг юм. Зарим тохиолдолд бөөгийн унаа биш, харин залагдан ирж буй онгодын унаа гэж үздэг. Хар зүгийн онгодтой бол чоно, баавгайн арьсаар, цагаан зүгийн онгодтой бол согооны арьсаар эрт цагт бүрдэг байсан нь элбэг юм.

  • Цохиур / Тойвуур (Хэнгэргийн цохиур)
    Хэнгэргийг дэлдэх хэрэгсэл. Энэ нь онгодын хэл ярианы эрхтэн буюу "хэл" гэж үздэг. Цохиураар дамжуулан бөөгийн хэлэх үгийг лус савдаг тэнгэр газарт хүргэдэг гэж үздэг.

  • Бардаг
    Голдуу буриад бөөгийн хэрэглэдэг зэвсэг, цэвэрлэгээ болон хамгаалалтын хэрэгсэл. Гэр орон, хүмүүст учирсан муу муухай, бузар буртгийг хөөн зайлуулах үүрэгтэй. Мөн онгодын унаа, хуяг болдог гэж үзэх нь бий.

  • Манжиг
    Морь, аман хуур, есөн зэвсэг зэрэг олон зүйлс багтсан хэрэгсэл. Бардагтай ижил хамгаалах, ариусгах, онгодын гэр болох үүрэгтэй. Гэхдээ манжиг нь дотроо хэд хэдэн төрөл байна.

  • Хонхинуур
    Голдоо хэлгүй, хоорондоо харшиж дуу гаргадаг төмөрлөг эдлэл. Бөөгийн хувцсанд зүүдэг бөгөөд хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг.

  • Хавсаа Хавсаа унжлага нь бөө хүн бөөлөх үедээ сүнслэг хүчийг татах, өөрийгөө хамгаалах, онгод тэнгэртэй холбогдох, хүч чадлаа нэмэгдүүлэх үүрэгтэй. Хавсаа унжлагыг тухайн бөөгийн онгод, овог, нутаг ус, эрхэмлэдэг шүтээн, гэр бүлийн онцлог, удам судраас хамааран өөр өөр байдлаар хэрэглэдэг.








0 Комментарии